Нийгэм

Ресторан, кафе, зоогийн газар, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газрууд оройн 22 цаг хүртэл ажиллах ёстой. Гэвч аж ахуй нэгж байгууллагууд нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийг дагалгүй, цаг хэтрүүлэн ажиллах зөрчил их гаргаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт шалгалтын үеэр энэ төрлийн зөрчил гаргасан 10 аж ахуй нэгж, хоёр иргэнд нийт 12 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

БНХАУ-ын Ухань хотод аюул цар тахал эрчимтэй тархаж эхэлсэн цагаас манай улс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Энэхүү өвчин нь олны хөл хөдөлгөөн дунд эрчимтэй нэмэгдэж халдварладаг тул НОК-оос үйлчилгээний байгууллага, сургалтын төвүүд зэрэг олон хүн цугладаг газруудын үйл ажиллагааг зогсоосон. Эдгээр байгууллагуудад НМХГ-аас хяналт тавин ажиллаж байгаа. Энэхүү хяналт шалгалтын талаарх мэдээллийг хүргье.   

НОК-ын шийдвэрээр 2 сараас эхлэн баар, фитнесс, цанын бааз, иогийн клуб, караоке, саун, дэн буудал, сүм хийд,  амралтын газруудын үйл ажиллагааг 3 сарын 30-ныг хүртэл хаах захирамж гаргасан. Харин 3 сарын 31-ний өдөр комисс дахин хуралдаж энэ захирамжийг 4 сарын 30 хүртэлх хугацаанд сунгахаар болсон. Ингэхдээ ресторан, хүнсний дэлгүүр, кафены ажиллах цагийг 22:00 цаг болгон өөрчилсөн. Энэ хүрээнд хийгдсэн шалгалтын мэдээллийг хүргье.  

Нийслэлийн хэмжээнд 945 баар байдаг байна. Үүнд диско клуб, караоке,паб, спорт баар зэрэг ордог байна. Цагийн хуваарийн мөрдөлтөнд нийт 1750 ААН-ийн үйл ажиллагааг хамруулан хяналт тавьж ажиллаж байгааг онцлов. Мөн эдгээр ААН-үүдэд дараах арга хэмжээг авч ажиллаж байна.   

Энэ захирамжийн дагуу 2129 ААНБ, иргэнд 2 төрлийн мэдэгдэл хүргүүлэн 269 улсын  байцаагч нар байнгын хяналт тавин ажиллаж байна. ААН-үүдийн хувьд цагийн хуваарийг хэтрүүлэн ажиллах зөрчил их байгааг хэллээ. Эдгээр иргэдэд зөрчилийн тухай хуулиар арга хэмжээ авсан байна. Дахин ийм зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авна гэлээ.