Халтиргаанаас сэргийлж өнгөрсөн шөнө 130 гаруй тонн давс, бодис цацлаа

Нийгэм

Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдрөөс хойш орсон цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг арилгах, шаардлагатай бодисыг цацаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар Хот тохижилтын газрын 35 ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээний шөнийн ээлжид гарч, 14 шүүртэй цэвэрлэгч машин, бодис цацагч есөн машин, тэвштэй дөрвөн машинаар зам талбайн цасыг цэвэрлэн, бодис цацаж ажиллажээ. Ингэхдээ  шөнийн 02:00 цагаас хойш нийт 136 тонн бодисыг 01:30 цагийн давтамжтайгаар зам талбайд цацсан байна.