АТГ-ын Олон нийтийн зөвлөл авлигын эсрэг авч буй арга хэмжээг сул байна гэж шүүмжиллээ 

Нийгэм

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өөрсдөө авлигын хэрэгт холбогдсон талаар энэ газрын олон нийтийн зөвлөлөөс мэдээллээ. Мөн авлигатай тэмцэх ажил нь хэт удаан, тааруухан үр дүнтэй ажиллаж байгааг онцолсон байна.  

АТГ-ын олон нийтийн зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдсэн байна. Шинэ бүтцэд сэтгүүлч Отгон, өмгөөлөгч Бат-Ялалт, Баярсайхан зэрэг төлөөллүүд багтжээ. Олон нийтийн зөвлөл АТГ-ын үйл ажиллагааг сул байна гэж шүүмжиллээ. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил хийгдэхгүй байгаа нь авлигын хэрэг үйлдэгдэх шалтгаан болж байна гэж тэд үзэж байна. 

Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий хууль хяналтын байгууллагын алба хаагчид өөрсдөө ёс зүй, сахилгын зөрчил, гэмт хэрэгт холбогдож байгаа нь авлигатай тэмцэх үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж байгааг онцоллоо.

Мөн олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкнаас зээл авсан эздийг олж олон нийтэд зарлах, тэдний авсан зээлийг төлүүлэхээс олон нийтийн зөвлөл ажлаа эхэлж байгаагаа мэдэгдлээ. 

АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар нээлттэй сонсгол хийх саналаа УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөсөн байна.