Нийгэм

Улаанбаатар төмөр зам нийгэмлэг өнгөрсөн жил ачаа тээврийнхээ 30 хувийг алджээ. Хэдийгээр төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлэх боломж байсан ч парк шинэчлэлт хийгдээгүй, барилгын бүтээн байгуулалт, урсгал засвар хойшилсон нь гол шалтгаан болжээ. Энэ ажлыг хийхэд хөрөнгө мөнгө шаардлагатай. Гэтэл төмөр зам орлогосоо давсан зарлагатай ажиллаж байгаа учраас боломж бүрдэхгүй байгааг удирдлагууд нь хэллээ. 

УБТЗ ХНН энэ жил 50 хувийн хөрөнгө оруулалт авсан байна. Ингэснээр зарим ажлын явц удаашрах, төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх, насжилт нь дууссан тээврийн хэрэгсэл, машин механизмыг хэрэглэх зэрэг хүндрэлүүд гарч байгааг хэлж байна.

 

Төмөр замын тээврийн хэмжээ жил ирэх тусам өсч байгаа. Энэ хэрээрээ орлого нь нэмэгдэх ёстой ч зарлага илүү ихсэж байгааг дурдлаа. Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь тарифын алдагдал юм. Тухайлбал зорчигч тээвэр, барилгын материал, нүүрс тээвэр зэрэг 9 төрлийн тээврийн тариф алдагдалтай байдаг гэлээ. Тиймээс төр засаг зарим нэг зохицуулалтыг хийж алдагдлыг бууруулах, тэнцвэржүүлэх боломжтойг онцолж байна.

 

Вагоноор зорчиход 1 км нь 32 төгрөг байдаг байна. Үүнийг бусад зорчигч тээврийн үйлчилгээтэй харьцуулахад ямар их зөрүүтэй байгааг тэрээр хэллээ. Мөн цар тахал дэгдсэн энэ үед транзит тээвэр болоод орон нутгийн тээвэрлэлт буурсан. Энэ нь дан ганц УБТЗ ХНН-ийн асуудал бус цаашлаад улс орны төсөв төвлөрөх татварын хэмжээ багасахад ч нөлөөлдөг гэдийг онцоллоо.