ДЭМБ: Дэлхий даяар Covid-19 цар тахлаар 400 сая хүн халдварлажээ

Ковид-19 /дэлхий/

Дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусний халдвар буурахгүй хэвээр байна. 

Өнөөдрийн байдлаардэлхийн улс орнуудад коронавирусний халдвар авсан хүний тоо 400 саяд хүрчээ. 

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар өнөөдөр дэлхийн улс орнуудад COVID-19 коронавирусний халдвар авсан хүний тоо 401 саяд хүрч, нас барсан тохиолдол 5,8 сая болжээ. Цар тахлын халдварын мониторинг явуулдаг Worldometersхуудсанд мэдээлснээр 2022 оны 2-р сарын 9-ний байдлаар дэлхий даяар коронавирусний халдвараар өвчилсөн 401 сая тохиолдол бүртгэгдээд байгаагаас өнөөдрийн байдлаар 74 сая хүн өвдөж байгаа юм. Түүнчлэн 321 сая хүн ковидоор өвдөөд эдгэжээ. Өнгөрсөн 1-р сарын байдлаар коронавирусний хамгийн олон тохиолдол АНУ-д 15 сая бүртгэгдсэн бол араас нь Франц улсад 8 сая 600-аад мянга, Энэтхэгт 6 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.