Британийн нийслэл Лондон хотын хойд хэсэгт орших Ye Olde Fighting Cocks хэмээх пааб сүүлийн нэг мянган жил үйл ажиллагаагаа явуулсан түүхэн газар юм.
Албаныхны хэлж байгаагаар тус пааб нь манай эриний 793 оноос хойш ажиллаж байна. Харамсалтай нь түүхт пааб цар тахалтай холбоотой эдийн засгийн уналтын улмаас хаалгаа барьжээ. Энэ талаар паабын цахим хуудсанд мэдэгдэл нийтлэгдсэн.
Энэхүү мэдэгдэлд дурдсанаар, хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд албан хаагчид нь маш их хичээсэн гэжээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд хэвийн ажиллана гэдэг маш хэцүү байсан гэнэ.
Мөн энэ пааб нь зөвхөн бизнес гэхээсээ илүүтэй түүхийг хадгалан үлдсэн газар гэдгийг онцолжээ. Цар тахлаас өмнө ч Английн баар паабууд ихээр хаагдах болсон. Учир нь хүмүүс гадуур биш гэртээ хөгжилдөх нь их болсон байна.
Тухайлбал 2008-2018 оны хооронд улсын хэмжээнд 11 мянган баар пааб хаагдсан талаар тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.