Нефтийн бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилийн дээд үзүүлэлтэд хүрлээ 

Үйл явдал

Дэлхийн таваарын бирж дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш огцом өсчээ.

Украины хямрал, Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ зэргээс шалтгаалан дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш өссөн байна. 

Эдийн засгийн шинжээчдийн мэдээлж байгаагаар Орос-Украины сөргөлдөөн, Украинд үргэлжилж байгаа дайн тулаан, түүнчлэн Барууны улс орнуудын ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хориг зэргээс шалтгаалан дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш сүүлийн 10 жилийн үнийн хамгийн дээд үзүүлэлтэд очоод байна. Хамгийн сүүлд 2013 оны эхээр Брент маркийн нефтийн фьючерс ханш таваарын биржүүдэд баррель нь 118 долларт хүрч байжээ. Тэгвэл олон улсад өрнөөд байгаа сүүлийн үйл явц нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргээд байгаа юм. Дэлхийн улс орнууд Оросын түүхий эдийн нийлүүлэлтээс татгалзаж байгаатай холбоотой үүсч байгаа хомсдолыг нөхөхийн тулд Олон улсын Эрчим хүчний агентлаг нөөцөөсөө 60 сая баррель нефтийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байна.