Энэ жил 28 сая эх мал төллөнө

Нийгэм

Өнгөрсөн зун нийт нутгаар зуншлага сайн байсан нь малын тоо толгой, тараг тэвээрэгт эерэгээр нөлөөлсөн. Өвлийг өнөтэй давсан малчид 30 орчим сая төл хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангажээ. Малчны хотонд төл малын дуу цангинаж эхэлснийг салбар яам мэдээллээ.

Монгол орны булан бүрт шинэхэн төлийн дуу цангинаж байна. Өнгөрсөн өвлийн хувьд нийт нутгаар цаг агаар тогтуун, цас багатай, өнтэй өвөл болсон учраас хаваржилт харьцангуй таатай байгааг ХХААЯ-наас онцолж байна. 

Өнгөрсөн онд хаваржилт хүндэрч улсын хэмжээнд 785 мянган мал зүй бусаар хорогдож байсан. Харин энэ тухайд 24.9 мянган толгой мал зүй бусаар хорогджээ. ХХААХҮЯ-наас аймгуудын засаг дарга нар малыг сэг зэмийг цэвэрлэж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөмжийг хүрүүлсэн байна.