Нийгэм

Харин Эрүүл мэндийн яам гаднаас ирэх иргэдээ хамгаалах ажилд гол анхаарлаа хандуулж байна. Салбарын сайдаар ахлуулсан "Антикорона" баг зөвхөн коронавируст халдвараас гадна бусад өвчтэй хүмүүсийг асарч хамгаалах бэлтгэл ажлыг давхар хийж байгаа юм. Учир нь зүүн өмнөд Азиас ирэх иргэдийн дунд цус харвасан, хагалгаанд орсон гээд олон иргэн бий. Нислэгийн үед эрүүл мэндийн тусламж үзүүлж, аюулгүй авч ирэх бүхий л зохион байгуулалтыг хийж эхэлжээ.

УОК-оос энэ сард нийт есөн удаагийн нислэгээр гадаад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Эхний нислэгүүд болох Япон, Энэтхэг, Казакстан, Австралийн тусгай үүргийн онгоцоор 840 гаруй иргэн ирж эхний шинжилгээнд хамрагдан 3 иргэнээс ковид 19-ын халдвар илрээд байна. Харин өнөөдөр Сөүлээс транзит нислэг бууж байгаа бол үргэлжлэн Сөүл, Франкфурт, Зүүн өмнөд Ази, АНУ-ын Сиэтл хот руу тус тус нислэг хийгдэхээр товлогдоод байна.Эдгээр нислэгээр эх орондоо ирэх иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ЭМЯ ханган ажиллаж байна.

Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн эрүүл мэнд, биеийн байдлын талаарх мэдээлэл ЭМЯ-нд урьдчилан ирдэг. Энэ дунд Зүүн өмнөд Азийн нислэгээр ирэх нэг иргэний биеийн байдал хүндхэн байгаа. Иймд нислэгийн үед тулгарах эрүүл мэндийн эрсдлээс шалтгаалан шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг нислэгийн багт нэмэхээр төлөвлөж байгааг хэллээ.

Мөн нислэгийн үед улсын ахлах байцаагч, эмч нар зорчигчдод эрүүл мэндийн тандалт судалгаа хийж, эрсдлээс нь шалтгаалан ХӨСҮТ болон ажиглах байрууд луу тусгаарлах юм.

УОК-оос энэ сард нийт есөн удаагийн нислэгээр 2,300 гаруй иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Эхний нислэгүүд болох Япон, Энэтхэг, Казахстан, Австралийн тусгай үүргийн онгоцоор 800 гаруй иргэнийг хүлээн авч, тусгаарлан ажиглаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Харин өнөөдөр /6 сарын 17/ Сөүл /транзит/ нислэг хийгдэж байна.
● 6 сарын 18-нд Сөүл
● 6 сарын 19-нд Франкфурт чиглэл
● 6 сарын 20-нд Зүүн Өмнөд,
● 6 сарын 21-нд АНУ-ын Сиэтл хот руу нислэг үйлдэнэ