Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дасгал сургуулилалт хийлээ.
Манай улс жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт газар хөдлөлийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дасгал сургуулилалтыг хийдэг болсон.
Өнөөдөр 16:00 цагт энэ дуут дохио дуугарч, иргэд гамшгийн дуут дохиогоор дасгал сургуулилалтад хамрагдана. Гамшгийн дохиог нийслэлээс 240 км-ийн зайд хүчтэй газар хөдлөлт болсон гэж тооцоолон нийслэл дэх дөрвөн станцад дуут дохио дуугарах тохиргоог хийх юм.
Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дасгал сургуулилалтыг жил бүр хийх хэрэгцээ шаардлага урган гараад байгаа юм.
Монгол Улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хот газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн давтамж эрс өссөн нь хамгийн нэгдүгээр шалтгаан.
Хоёрдугаарт, нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт баригдсан барилга байгууламж насжилтаас, сүүлийн үеийн барилгад газар хөдлөлийн норм норматив алдагдсан бол гэнэтийн ослын үед иргэд бэлэн бус байдаг нь дээрх сургуулилалтыг жил бүр хийхэд хүргэжээ.
Өнгөрсөн хугацаанд 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөл хоёр удаа бүртгэгдсэн бол он гарсаар 5 магнитудын хүчтэй газар хөдлөл нэг удаа бүртгэгдсэн. Улаанбаатар хот орчимд 6-9 баллын хүчтэй газар хөдлөлийн голомт хэд хэд байгааг мэргэжлийн байгууллагаас танилцууллаа. Энэ хэмжээний хүчтэй газар хөдлөл иргэдэд эвгүй мэдрэмж төрүүлэхээс гадна газар хөдлөлд тэсвэргүй браилгад эвдрэл гэмтэл үүсгэх эрсдэлтэй юм.
ШУУД ҮЗЭХ