Нийгэм

Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо. Хуралдаанаар шүүх хурлыг дахин 6 сарын 22 хүртэл хойшлууллаа. Мөн энэ хэрэгт холбогдсон АН-аас нэр дэвшиж буй С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорихоор боллоо.

Тэдний хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу сонгуулийн ажилтай гэх шалтгаанаар шүүхэд ирээгүй учир шүүхийн тусгай дансанд 2-10 тэрбум төгрөгийг байршуулахыг шаардсан. Гэвч тэдний хувьд мөнгийг бүтэн байршуулаагүй учир ийнхүү хорьсон гэх мэдээлэл байна.

Хэрэгт холбогдсон долоон хүнийг "Оюу толгой"-н гэрээг байгуулахдаа бусдад давуу эрх олгож улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.