Нийгэм

Маргааш буюу 6 сарын 24-ний өдөр 2020 оны УИХ-ын сонгуулийн санал авах өдөр. Хөл хорионы дэглэмтэй байгаа энэ үед иргэд санал өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх шаардлагатай. Санал авах байранд тогтмол цагуудад агаар сэлгэлт хийх, иргэдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах зэрэгт НМХГ-ын байцаагчид хяналт тавьж ажиллах юм байна.

Мөн санал өгөхөөр ирж байгаа иргэдийг насанд хүрээгүй хүүхэд дагуулж ирэхгүй байхыг албаныхан анхаарууллаа.