Сүүлийн өдрүүдэд газрын зөвшөөрөл, сунгалт хэрхэн хийх вэ гэдэг асуултын хариултыг иргэд хайж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд иргэдэд газартай холбоотой нийт 20 гаруй үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ бүх үйлчилгээг цахимд шилжүүлсэн учраас иргэд заавар өөрийн биеэр ирэх шаардлагаггүй болжээ. Дүүргүүд дээр үйлчилгээ хэрхэн хийгдэж байгааг манай сэтгүүлч сурвалжиллаа.
Нийслэлийн хэмжээнд газартай холбоотой нийт 36 төрлийн үйлчилгээг /egazar.gov.mn сайтаар/ цахим хэлбэрээр үзүүлж эхэллээ. Одоогоор 5 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлээд байна. Тухайлбал энэ системээс
- Газар эзэмших эрхийн лавлагаа
- Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа
- Газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт
- Газрын төлбөр тооцоо нийлсэн акт авах
- Кадастрын зураг хэвлэж авах боломжтой болжээ.
Мөн газрын баримт бичиг бүрдүүлэхэд 8-10 гарын үсэг зуруулж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг авахын тулд 10-14 хоног хүлээдэг байсан бол одоо интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжөөр дамжуулан А4 хэмжээтэй цаасан дээр богино хугацаанд үнэ төлбөргүй хэвлэж авах боломжтой болсон байна.
Хүн ам хамгийн их СХД болон БЗД газрын албаа хоёр хэсэг болгон зохион байгуулснаар хүмүүсийн ачаалал эрс буураад байгааг хэлж байна.
Тухайлбал СХД-ийн газар зохион байгуулалтын албаны хоёрдугаар хэлтэс 7-21, 23-43 дугаар хорооны иргэд, оршин суугчдад үйлчилж байна. Иргэдийн хувьд цахимаар нэвтэрсэн үйлчилгээг тэр бүр мэдэхгүй, ухаалаг төхөөрөмж ашиглах боломжгүй, өөрийн биеэр ирэх шаардлагатай учраас газрын албыг зорьж байгаа гэх тайлбарыг өгч байлаа.