Нийгэм

Жил бүр зохион байгуулдаг даншиг наадам "Хүрээ цам" энэ жил цар тахал гарсны улмаас цахимаар зохион байгууллахаар боллоо. Тодруулбал “Батцагаан” Цогчэн дуганы гадна талбайд болох юм.

Энэхүү даншиг наадам нь шашины соёлоороо дамжуулан дотоод, гадаадын жуулчдыг татах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зэрэг чухал ач холбогдолтойг тодотголоо. Цар тахал гарсантай холбоотойгоор энэ жил бөхийн барилдаан, сур, шагайн харваа болохгүй. Зөвхөн шашны арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар болжээ.

"Хүрээ цам-2020" даншиг наадам өнөөдрөөс эхлэн 5 хоног үргэлжилнэ. Өнөөдөр адислагын хурал болох бол 27-29-ны 08 цаг хүртэл жахар цамын хурал болно. Харин 29-ний өдөр нээлтийн ёслол 09:30 цагт эхлэх юм байна. Сүүлийн өдөр буюу 30-ны өдөр Гомбо, Чойжоо, Лхам сахиусны тахилгатай гэдгийг МБШТ Гандан тэгчэнлин хийдээс мэдэгдлээ.