Нийгэм

Улсын онцгой комиссоос энэ сарын 18-нд ирэх долдугаар сард нисэх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарь баталсныг танилцуулъя.

Долдугаар сарын 2-ны өдөр Сөүл рүү
Долдугаар сарын 4-ний өдөр Япон руу
Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
Долдугаар сарын 9-ний өдөр Станбул руу (Турк болон Европод байгаа иргэдээ татан авчирна)
Долдугаар сарын 15-ны өдөр Сөүл (Транзит зорчигчдыг авна) хуваарийг баталжээ.
 
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудаас нийт 10 мянга 355 иргэн эх орондоо буцах хүсэлт өгөөд байна. Ялангуяа АНУ, Япон, БНСУ-д гацсан иргэд олон байгаа учраас эдгээр улс руу нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлжээ. Зургадугаар сард 2300 орчим иргэдээ татан аваад байгаа юм.