Селфи хийх төв зургаа авахуулдаг хэвшмэл ойлголтыг эвдлээ

Нийгэм

Техник технологи асар хурдацтай хөгжиж, гар утасны селфи хэмээх зураг хүн төрөлхтөний дунд хүчээ авсан. Хаана ямар гоё сайхан байна, түүний өмнө сэлфидэх нь бараг л урлаг болтол хөгжжээ. Тэгвэл Улаанбаатар хотод сэлфинд зориулсан нэгэн өвөрмөц үйлчилгээ нэвтэрсэн байна. Энэ газарт залуус зөвхөн зураг авах л зорилготой ордог. Хамгийн өвөрмөц зураг, хана, тааз бүрдүүлжээ. Сэлфины ертөнц хэмээх газраас сурвалжилга бэлтгэлээ. 

Томоотой суугаад өвдөг дээрээ гараа тавиад, бага зэрэг инээмсэглэл тодруулж зургаа авахуулдаг үе ард хоцорчээ. Бас заавал байгальд, гадаа орчин, хаа нэг таарсан боломжийн тохижилттой албан байгууллагын өрөө танхимд зураг авахуулдаг байдлыг энэ төв халж байна.

Өөрийн хүссэн агуулга, өгүүлэмжтэй зураг авахуулах боломжтой энэ төв нээгдээд сар гаруй болж байна. Дан ганц залуус гэлгүй гэр бүл, найз нөхөд, албан байгууллагаараа ирж зургаа авахуулах болжээ.

Өнөөгийн нийгэмд эерэг, гэгээлэг өнгө төрх нэмсэн энэ төвөөр үйлчлүүлсэн хэн бүхэнд сэтгэл дүүрэн гардаг гэдгийг санаачлагч нь ярьж байлаа. 

Мэргэжлийн мэт гэрэлтүүлэг, орчин нөхцөл нь бүрдсэн өрөөнүүдийг цагийн турш ашиглахад 30 мянга бол хүүхэд 20 мянган төгрөгийн төлбөр төлнө. Мөн анд найзууд, албан байгууллага, гэр бүлийн багцын үйлчилгээг энэ төв санал болгодог гэлээ.

Мөн хана өрөө бүр улирлаар, тодорхой баяр ёслол тохиолдуулан шинэчлэгдэж, өнгө төрхөө өөрчлөгддөг байна. Харин подкаст хийдэг залууст акустик бүхий өрөөг тохижуулан бэлтгэжээ. Энэ нь өөрийн карьер, хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа залуусыг дэмжиж хэрэг гэдгийг санаачлагч Анударь онцоллоо.