Зуслангийн 26 аманд шинэчилсэн төлөвлөлт хийнэ

Нийгэм

Зуслангийн байршлуудад үерийн даланг таглаж буусан, байгаль руу нэвтрэх орц гарцыг хаасан гэхчилэн нийтийн эрх ашигт үл нийцэх асуудлууд бий болжээ.

Иймээс хуучин төлөвлөлтөнд өөрчлөлт оруулж тодотгол хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэн Нийслэлийн газарын албанаас тухайн бүс нутгийн иргэд оршин суугчидтай энэ асуудлаар уулзаж санал солилцлоо. 

Энэ жил Нийслэлийн газар зохион байгууллалтын албанаас зуслангийн нийт 26 аманд шинэчилсэн төлөвлөлт хийх гэнэ. Үүнээс, ЧД-ийн 19, 20-р хороо  Жигжид, Бэлх, Хуурай мухар гэх газруудын иргэд, оршин суугчидтай “Зуслангийн ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийх асуудлаар уулзалт зохион байгууллаа.

Зуслангийн “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г шат дараатайгаар хийн, газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэхийн тулд ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн юм.

Иргэдийн зүгээс зуслангийн амуудын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх ажлыг дэмжиж өөрсдийн зүгээс мэдээллүүдээ өгч, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо. Зайлшгүй хийх айл өрхийн хашаа, эзэмшлийн талбайг дайрсан төлөвлөлт гарвал харилцан зөвшилцөж шийдэхээр ярилцлаа.