Нийгэм

Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 184 үрээ бүртгүүлж, 78 нь хасагджээ. Айргийн тавд хурдалсан морьд хол тасран барианд орлоо.

1. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн халтар соёолон түрүүллээ.

2. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан

3. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Г.Батболдын сартай хээр

4. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн хээр

5. Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор