Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр дөрвөн цаг гаруй хуралдаж нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Бензины үнэ өссөн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, валютын ханш улам чангарч байна гээд эрх баригчдаас асуух асуулт их байлаа. Намын бүлэг өнөөдөр засгийн газрын сайд нарыг дуудаж энэ талаар мэдээлэл авснаас гадна, цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгаа сэргээх ажлын төлөвлөгөөний талаар ярилцсан байна.
Эрх баригч МАН-ын бүлгийн хуралдаанаа УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан мэдээллийг сонсчээ. Ингээд орон нутгийн иргэдээс хаврын тариалалт, үрийн нөөц, бордоотой холбоотой асуудал, малын шүлхий өвчний тархалт, ноолуур бэлтгэл зэрэг асуудлыг ярьсан байна. Ингээд нийгэмд тулгамдаж байгаа 10 гаруй асуудлыг гишүүд хэлж, цаашид шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.
Иргэдийн хувьд үнийн өсөлтөд анхаарал хандуулахыг хүссэн байна. Гэхдээ үнийн хөөрөгдөл хил гаалийн асуудал бараа материалын татан авалтаас болж байгаа учраас шууд буулгах боломжгүй. Харин цаашид аль болох үнэ нэмэгдүүлэхгүй байх, инфляцийг бага түвшинд барих, долларын ханшийг нэмэхгүй байхад л анхаарч байгааг хэллээ.
Мөн сүүлийн үед ам.долларын ханш өсч байгаа нь ОХУ руу манай улсаас хилээр их хэмжээний доллар гаргаж байна гэдэг мэдээлэл гарсан. Харин үүнийг МАН-ын бүлгийн дарга үгүйсгэж байна. Шатахуун үнийн нэмэгдэл, ам. Долларын ханш өсөж байгаа зэрэгт Орос Украины асуудал үүсч байгааг хэллээ.
ШУУД ҮЗЭХ