Эмээлт, Баруун дэнжид байрлах Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт гомдлын дагуу шалгалтыг НМХГ-ын ХАБХААХХ-ийн дарга, СХД дэх МХХ-ийн дарга нар ахалж НМХГ, СХД дэх МХХ-ийн мал эмнэлэг, хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын (ахлах) байцаагчид хийсэн.
Шалгалтаар үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй, Хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй цагаан өнгөтэй хадгалалтын хугацаа 2021.08.03-нд дууссан хүнсний нэмэлтийг технологийн зааваргүй хэрэглэж байсан нь тогтоогдсон.
Тиймээс мах болон ундны ус, технологийн ус, хүнсний нэмэлтээс нийт 11 дээж авч, ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ, САМО институтын итгэмжлэгдсэн лабораторид 36 үзүүлэлтээр шинжлүүлэхээр хүргүүлсэн. Үйлдвэрийн агуулахад нийт 150 тн орчим дулааны аргаар боловсруулсан мах, 3 тн орчим хонины гулууз хадгалагдаж байна. Шинжилгээний хариу гарах хүртэл тус агуулахын орц, гарцыг 7 ширхэг лац тавьж битүүмжилсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна.