Нийгэм

Хархорин хот болон Орхоны хөндийн соёлын өвийн дурсгалт газруудаас олдсон ховор олдворуудыг аялагчдад танилцуулах үүднээс Хархорум музейг одоогоос 10 жилийн өмнө байгуулж байжээ. Өвөрхангай аймгийг зорих аялагчдын заавал үзэх газруудыг нэгээр нэрлэгддэг музейд ирэх Монгол иргэдийн цуваа 20 хувиар нэмэгдсэн байна. 

Гадаад болон дотоодын жуулчдын харааг булааж, үдлээд буцдаг Хархорум музейд өнгөрсөн онд 40-50 мянган жуулчин ирсэн байна. Хэдийгээр гадны жуулчид энэ жил ирээгүй ч дотоодын аялагчдын тоо 20 орчим хувиар нэмэгджээ. Цаашид ч  аялагчдын тоо нэмэгдэнэ гэдгийг музейн захирал хэлж байлаа. Учир нь энэ онд аялал жуулчлалын гудамж байгуулах ажил тус бүсэд эхлэх юм.

Хархорум музей нь байгуулагдаад 10 жил болж байна. Хархорин хот болон Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын түүхийг олон нийтэд сурталчлан таниулах, ховор олдворуудыг хадгалж хамгаалах, судалгааны ажил явуулах зорилгоор анх байгуулагдаж байсан. Нийт хоёр үзмэрийн танхимаас бүрддэг юм.