20 аймгийн 197 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч нөхцөл байдал хүндэрч байгаа талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Гэвч энэ асуудалд Мал эмнэлгийн ерөнхий газраас ихэнхи аймгууд ногоон бүсэд байна, бүх зүйл хяналтанд байгаа, цахим орчинд яригдаж байгаа шиг тийм ноцтой нөхцөл байдал үүсээгүй гэлээ.
Туурай нь хоёр хуваагдсан мал амьтан шүлхий өвчнөөр халдварладаг. Улирал солигдох үед малын гоц халдвар энэхүү шүлхий өвчний тархалт нэмэгддэг байна. Коронавирусийн хөл хорионы ачаар шүлхий өвчний тархалтгүй хоёр жил өнгөрсөн. Гэхдээ хүний хөл хөдөлгөөн, нүүдлийн үеийг даган өнгөрсөн оны сүүлээс халдвар зарим нутгаар дэгдэж эхэлжээ. Хамгийн сүүлийн халдварын дэгдэлтийн оргил үе цагаан сарын баяраар байж. Түүнээс биш одоо цахимд тархаад байгаа шүлхий өвчний халдварын дэгдэл нэмэгдсэн гэх мэдээлэл ор үндэслэлгүй, худлаа гэж салбарын мэргэжилтэн хэллээ.
Мал эмнэлгийн ерөнхий газар шүлхий өвчний тархалт хяналтанд байгаа. Улсын хэмжээнд ердөө 13 мал шүлхийн халдвар авсан ч, тусгаарлалтанд оруулсан байна. Үхэлд хүргэх аюулаараа манай улсад хамгийн эхэнд бичигддэг малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт жилд хоёр удаа буюу намар хаврын улиралд хийгддэг. Энэ хаврын вакцин бүрэн хийгджээ.