Нарны замд хучилт хийх тул бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу!

Нийгэм

Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх авто замын асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэсэн бол 2022 оны тавдугаар сарын 23-ны 23 цагаас 2022 оны тавдугаар сарын 27-ны 22 цаг хүртэл Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрийн зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж  асфальт бетон хучилтын ажил хийнэ. Иймд иргэд,  жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.