Нийгэм

Хөвсгөл аймаг дахь Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн санаачилгаар Мөрөн Нисэх онгоцны буудлын урд талаас тээврийн хэрэгсэл түр саатуулах байр хүртэлх голын эрэг дагуу 7 км газарт ил задгай хаясан хогийг цэвэрлэж “ ИРЛЭЭ-ЯВЛАА-ЦЭВЭР” болгосон байна.

Мөн завиар гол доторх хогийг цэвэрлэн, голын эрэг дагуу мөн усан дотор шил лааз, хог хаяхгүй байхыг уриалж байна. Эко орчноо хамгаалах аянд хувь нэмрээ оруулж байгаа мөрдөст нэг алба хаагч нартаа талархал илэрхийлье.