Наоми Кэмпбелл, Мэгги Жилленхол нар Каннын улаан хивсний ёслолд дур булаам гарч ирлээ

Энтертэйнмент

75 жилийн түүхтэй кино наадмын долоо дахь өдөр Даваа гарагт супермодель Наоми Кэмпбелл, жүжигчин Мэгги Жилленхол нар Каннын улаан хивсний ёслолд дур булаам гарч ирлээ.  

Ням гарагт 52 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн Кэмпбелл өд намирсан, гоёмсог хүзүүний зүүлтээр гоёсон хар даашинз өмсчээ. Харин Жилленхол, загвар өмсөгч Эмили Ратажковски, кино наадмын шүүгчдийн нэг Дипика Падуконе нар мөн хар өнгийн даашинз сонгож гоёсон байна.

Жилленхол 2021 онд шүүгчдийн бүрэлдэхүүнд орж байсан юм. Жүжигчин Шэрон Стоун маргад ногоон, гоёл чимэглэл бүхий мөрөвчгүй даашинзаар нүд гялбууллаа.  Тэгвэл бас нэгэн сонирхолтой зочин Алтанзул цэцгэн өсгийтэй сандаал өмсөн, улаан хивсийг цэцэгсээр чимэглэснийг та харж байна. Даваа гарагийн улаан хивсний ёслолд Өмнөд Солонгосын "Decision to Leave" болон Дэвид Кроненбергийн "Ирээдүйн гэмт хэрэг" кинонуудыг толилуулсан. Кино наадам энэ Бямба гаригт өндөрлөж, нэр хүндтэй Palme d'Or-ын ялагч тодорно.