“Мэдээлэл, сурталчилгаа түгээх” галт тэрэгний аялал үргэлжилж байна

Нийгэм

“Мэдээлэл, сурталчилгааны галт тэрэг” аян энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн. Галт тэрэг одоогийн байдлаар Улаанбаатараас Замын-Үүд өртөө, Замын -Үүд өртөөнөөс Сайншанд өртөө, Сайншанд-Өртөөнөөс Чойр-Өртөө хүртэл аялаад байна.

Аяны  хүрээнд  төмөр замчдад хууль тогтоомжийг сурталчлан таниулах, гарч болзошгүй хэрэг, зөрчлөөс сэргийлэх, хамтран ажиллах, хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа юм. “Мэдээлэл, сурталчилгааны галт тэрэг” аян энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. 

Мэдээл, сурталчилгааны галт тэрэгний аялах маршрут

2022 оны 09-р сарын 12-нд Улаанбаатараас Замын-Үүд өртөө

2022 оны 09-р сарын 13-нд Замын-үүд өртөөнөөс Сайншанд өртөө

2022 оны 09-р сарын 14-нд Сайншанд өртөөнөөс Чойр өртөө

2022 оны 09-р сарын 19-нд Улаанбаатараас Сүхбаатар өртөө

2022 оны 09-р сарын 20-нд Сүхбаатар өртөөнөөс Дархан өртөө

2022 оны 09-р сарын 21-нд Дархан өртөөнөөс Эрдэнэт өртөө

2022 оны 09-р сарын 22-нд Эрдэнэт өртөөнөөс Зүүнхараа өртөө

Энэ хүрээнд шугам замд ажиллаж байгаа иргэд, зорчигчдод гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл өгч, хууль эрх зүйн сургалт зохион байгуулах юм. Ээлжит аяныг Төмөр зам дахь цагдаагийн газар болон Улаанбаатар төмөр замын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм.