Нийгэм

Шинэ ногооны үзэсгэлэн гарсан эдгээр өдрүүдэд амттай алаг салат хийх зааврыг хүргэж байна.

ОРЦ:

Улаан лооль: 3 кг
Амтат чинжүү: 2 кг
Бөөрөнхий сонгино: 2 кг
Лууван: 2 кг
Давс: Иоджуулаагүй давс амны том халбагаар 3
Элсэн чихэр: 150 гр
Цагаан цуу: 9% -тайгаас 200 мл
Ургамлын тос: 400 гр
Энэ орцоор хийхэд 500 мл-ын шилээр 10 болно.

ХИЙХ АРГА:

Эхлээд улаан лоолио хүссэн хэмжээгээр, лууван, чинжүүгээ урт нарийн, сонгиноо тал цагираг болгон хэрчиж бэлтгэнэ.

Улаан лооль дээрээ давсаа хийгээд хэсэг байлгахад шүүс нь гарна. Үүний дараа тос, давс, элсэн чихрээ хийгээд халуун гал дээр жигнэнэ. Сонгиноо хийж хутган 2-3 минут жигнэсний дараа луувангаа хийж 5 минут орчим чанаад амтат чинжүүгээ мөн хольж 15-20 минут буцалгана.

Энэ хооронд шилээ ариутгаарай. Ингэхдээ сайтар угаасны дараа буцалсан халуун ус хийн таглаж, доош нь харуулна. Эсвэл угаасан шил, таглаагаа буцалж буй усанд хийж ариутгаж болно. Шилээ дутуу ариутгавал муудах магадлалтай тул шилээ ариутгахдаа сайтар анхаарах хэрэгтэй.

Чанаж болгосон ногоон дээрээ цагаан цуугаа хийж сайтар хутгасны дараа таглаад огцом хөргөх хэрэгтэй. Хөргөгчинд хийж болох бөгөөд ингэхдээ доош нь харуулж тавиарай. Хөрсний дараа харанхуй газар хадгалах хэрэгтэй. Хөрсөн л бол хоолны хачраар хэрэглэж болох бөгөөд зааврын дагуу сайтар ариутгасан бол жил хүртэл хадгалж болно.

 

 

Эх сурвалж: Organic Superfoods Mongolia