Нийгэм

Нийслэл, дүүргийн иргэдийг шинэ ургацын төмс хүнсний ногоогоор хангах, үнэ тогтворжуулах хүрээнд “Монгол ногоо төсөл”, АДРА ОУБ, Сэлэнгэ аймагтай хамтран “Шинэ ургацын төмс, хүнсний ногоо”-ны үзэсгэлэн худалдааг дүүргийн 05 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбайд хүнсний ногоо худалдан борлуулж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 01-ны өдрийг дуустал явагдах бөгөөд үзэсгэлэн худалдаанд оролцож буй Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбүрэн, Зүүнхараа Сант, Хушаат сумын 30 гаруй тариаланчдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2015 оны 105 дугаар тушаалаар батлагдсан “Ургамал түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.