Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээг маргааш 11:00-12:30 цаг хүртэл 90 минут зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй. Иргэд СӨХ-оороо дамжуулан болон сайн дураараа их цэвэрлэгээнд хамрагдах боломжтой” хэмээсэн юм.