”Замын-Үүд- Эрээн Хот” чиглэлийн улс хоорондын зорчигч тээвэрлэлт эхэллээ

Нийгэм

“Монгол улсын Дг.Замын-Үүд сум – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлж байна.

Тасалбарыг зөвхөн онлайн тасалбар борлуулалтын систем  eticket.transdep.mn-аар бичих бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлнэ.

Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд:

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу

3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Цагийн хуваарь: Дг.Замын-Үүд сумаас өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

Тариф:     Том хүн – 25000₮, Хүүхэд – 12500₮                                   

Зорчигч та тээвэрлэлтийн туршид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчино уу.