Нийгэм

Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар сэрүүсч, зарим газар шөнөдөө хасах градус хүрэх төлөвтэй байна. Хүйтний эрч чангарахаас өмнө та яндангаа хөөлж, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг шалгаарай!

Өнөөдрийн байдлаар Таван толгой түлш компанийн залуус 70119400 утсаар дамжуулан 8897 дуудлага хүлээн авч, 2989 айлын янданг хөөлөөд байна.

Тэд дуудлага бүрт яндан хөөлөх зөвлөгөө, мэдээллийг өгөхөөс гадна бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж гэх мэт хүндэтгэх шалтгаантай айл өрхүүдийн янданг хөөлж, зуух пийшингийн битүүмжлэлийг шалган засч янзалсаар байна. Та ч мөн иргэний үүргээ ухамсарлан хариуцлагатай байж "Яндангаа хөөлье" аянд нэгдээрэй!

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье.

Зөвлөмжийг дагая - Зөв хийе.