Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани 1-р сарын 4-ний Лхагва гарагийн үдэш Холливудын супер од Арнольд Шварцнеггерийн хамт өнгө нь өөрчлөгддөг цоо шинэ "ай-Вижн Дий" концепт автомашинаа танилцуулж, CES шоу үзэсгэлэнгийн зочдыг гайхшруулжээ.
"BMW ай-Вижн Дий" дунд оврын футурист үзэмжтэй, жижигрүүлсэн загвартай седан нь өнгө өөрчлөх технологийг өргөжүүлснээр “Си-И-Эс 2022” үзэсгэлэнд анх удаа давалгаа үүсгэлээ гэж автомашин шинжээчид үзжээ. Dee автомашин зөвхөн хар, цагаан өнгө бус өөр 32 өнгө руу хувирах боломжтой гэнэ. BMW-ийн гүйцэтгэх захирал Оливер Зипсе, Си-И-Эс-д автомашинаа танилцуулахдаа
"За, эрхэм найзууд аа, Ди-г хүлээн авна уу. Гэхдээ түүнийг зүгээр л машин гэж бүү бодоорой. Тэгэхгүй бол сэтгэл нь шархлах болно. Харин өөрийгөө илүү сайн хамтрагч гэж бодох дуртай" гэж онцолжээ.
Zipse-тай хамт тайзан дээр Холливудын од, Калифорнийн амбан захирагч асан Шварцнеггер нэгдэн гарч ирж BMW-гийн танилцуулгыг үргэлжлүүлэн магтахдаа, технологи бол "холбоотон" байсан гээд
"Миний ихэнх кинон дээр машинууд дайсан байсан. Харин өнөөдөр бид технологийг холбоотон болгон ашиглах арга замыг оллоо. Технологи бидний бүх асуудлыг шийдэх болсон. Дэлхийг ч өөрчилж чадна. Таны сая харсан шиг үнэхээр хөгжилтэй байж чадсан гэдэгт итгэлтэй байна"
гэж тэрээр нэмж дурджээ. "Ди" гэдэг нэр нь “Дижитал Эмошнл Экспериэнс” буюу Дижитал сэтгэл хөдлөлийн мэдрэмж гэсэн утгатай юм.