Нийгэм

Төрийн албанд ажиллагсдыг хэрхэн шалгаруулж авдаг, туршлагатай мэргэжлийн хүн орж ажилладаг эсэхэд олон нийт эргэлздэг. Танил талаараа, хэн нэгний татаасаар албан тушаал горилох асуудал Төрийн албанд байсныг шинэчлэн батлагдсан хуулиар зохицуулсан.

Харин үүнийг хэрэгжүүлэхдээ төрийн албаны хүний нөөцөд аудит хийхээр тусгасан байдаг. Тэгвэл өнөөдөр 21 аймар болоод 9 дүүрэг, бусад төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хүний нөөцийн аудитыг хэрхэн хийх, юун дээр анхаарах зэрэг өргөн хүрээний асуудлыг ярилцлаа.