АНУ-ын Тенесси мужийн Мемфис хотод, 1-р сарын 7-нд 29 настай Тир Николс гэх эрэгтэй замын хөдөлгөөнд оролцож яваад цагдаагийн шаардлагаар зогсон, хүнд зодуулсны улмаас, 3 хоног эмнэлэгт хэвтэн нас баржээ.
Хотын таван цагдааг албан үүргээс нь чөлөөлж, хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. Ерөнхийлөгч Жо Байден Теннесси муж дахь эсэргүүцэлд оролцож байгаа жагсагчдыг аль болох тайван байхыг уриаллаа.
Өмгөөлөгчийн дүрсэлсний дагуу, Хар арьстан Николс нэртэй залуу ойролцоох хүрээлэнд нар жаргах зураг авчихаад гэр лүүгээ буцаж явахад нь 5 мөн хар арьстай цагдаа нар түүнийг зогсоожээ. Өмгөөлөгч, цагдаа нар Николс рүү хамгаалалтын шүршигч цацаж, цахилгаан буугаар буудаж, барьж, хүлж байгаа бичлэгийг үзсэн, тун удахгүй олон нийтэд ил болгох болно гэж мэдэгджээ. Цагдаагийн 5 ажилтан бүгд 2-р зэргийн хүн амины хэрэг, бусдын биед санаатай гэмтэл учруулсан, хүн хулгайлах, албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалын дарамт үзүүлсэн зэрэг эрүүгийн хэрэгт буруутгагдан, шалгагдаж байгаа юм.