БНТУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын эрэн хайх, аврах баг “Газенто” олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 10:00 цагт газардсан билээ.
Монгол Улсын Засгийн газраас БНТУ-ын ард иргэдэд илгээсэн 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа болон бусад хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгсөн байна.
Хүмүүнлэгийн тусламжийг Монголын багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, БНТУ-ын Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Мустафа Юурдакулад гардуулсан юм. Энэ үеэр Монголын ард түмний халуун сэтгэлд талархлаа илэрхийллээ.
Эх сурвалж: Онцгой байдлын газар