Нийгэм

Монголын хаад ноёдын зарлиг, захидал, тушаал, тамганы бичиг зэрэг түүхэн өв соёл олон бий. Ховор нандин эдгээр бичвэрийн зарим нь манай улсад байхгүй. Гадны орны музейд хамгаалагдаж байгаа юм. Тэгвэл хаад ноёдын түүхэн бичгийг тухайн үеийн бичиг соёлоор нь хуулбарлан буулгасан өвөрмөц үзэсгэлэн тун удахгүй нээгдэх гэж байна. Нэр нь Их монгол.

Уран бичээч С. Ариунболд энэ сарын 10-ны өдөр өөрийн уран бүтээлээр “Их Монгол” нэртэй үзэсгэлэн гаргах гэж байна. Түүний үзэсгэлэнд Их Монгол улсын хаад ноёдын бичиж үлдээсэн захидал, зарлиг, шийдвэрийг каллиграфаар бичсэн бүтээл зонхилох юм байна. Энэ нь хүүхэд залуусыг үндэсний хэл бичиг соёлд дуртай болгох, өв соёлоо танин мэдэх зэрэгт ач холбогдолтой гэдгийг онцоллоо.