Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүн Иенс Столтенберг Туркт айлчилж, ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган түүнийг Пүрэв гарагт Анкарад угтан авсан байна.
НАТО-гийн ЕНБД Швед, Финляндыг цэргийн эвсэлд элсүүлэхийг Туркээс ятгахаар, мөн газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркийн өмнөд хэсгийн нөхцөл байдалтай танилцахаар тус улсад айлчилж байна.
НАТОгийн ЕНБД Иенс Столтенберг Турк улсын Ерөнхийлөгч болон ГХ сайд нартай уулзаж, Швед Финлянд 2-ийн НАТО-д элсэх хүсэлтийг зөвшөөрөхийг Туркт уриаллаа. ОХУ Украиныг түрэмгийлсний дараа, 2 орон Умард Атлантын цэргийн эсвэлд элсэх хүсэлтээ гаргасан юм, Унгар, Турк улсуудаас бусад нь хүсэлтийг нь зөвшөөрчээ. Финлянд, Шведийг цэргийн эсвэлд элсэхэд Турк хамгийн том саад болж байгаа юм, ерөнхийлөгч Эрдоган Финляндын хүсэлтийг батлах боломжтой ч, Шведийн хувьд эсэргүүцсэн байр сууринаасаа хөдлөхгүй гэж мэдэгдсэн юм.
Уулзалтын дараа, Столтенберг Туркийн БХ-ын сайд Хулуси Акарын хамт, газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсүүдийг ажигласан байна. ГХ сайдтай уулзах үеэрээ гүн эмгэнэл илэрхийлж, Туркийн ард түмэн болон гамшигт нэрвэгдсэн бүх хүмүүст эв санааны нэгдлийн мессеж хүргэсэн байна. НАТО Хатая мужид түр орогнох байр байгуулна гэж эвслийн тэргүүн мэдэгдсэн юм, НАТО-гийн стратегийн агаарын тээврийн хүчнийг ашиглан майхнуудыг Туркэд ирэх 7 хоногуудад хүргэнэ гэж амалжээ. Газар хөдлөлтөөр Турк Сирид амиа алдагсдын тоо 42,000 хүрж, орон гэргүй болсон олон сая иргэдэд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа юм.