АНУ-ын хиймэл дагуулын технологи, тоног төхөөрөмжийн  үзэсгэлэн болж өнгөрлөө

Технологи-360

Хиймэл дагуулын технологи, тоног төхөөрөмжийн дэлхийн хамгийн том үзэсгэлэнгийн нэг Вашингтонд болж өнгөрлөө.

Сансар огторгуй нь бизнес болон үндэсний аюулгүй байдлын аль алинд нь улам чухал үүрэг гүйцэтгэж байгаа цаг үед тохиож байгаагаараа онцлог гэж зохион байгуулагчид дурджээ. Үзэсгэлэнд Япон, АНУ зэрэг 112 улс орон, бүс нутгийн 350 гаруй оролцогч оролцсон байна.

Үзэсгэлэн дэх технологийн дунд Токиод төвтэй стартап компанийн робот гараар тоноглогдсон хиймэл дагуулын загварыг онцлъё. Энэ нь дэлхийн тойрог замд ажиллах боломжгүй хиймэл дагуулуудтай залгагдаж, тохируулга, засвар хийхэд зориулагдсан тусгай гартай юм байна. Японы өөр нэг оролцогч мөн өндөр хурдны сүлжээгээр дамжуулан хиймэл дагуулаар далай тэнгисийн мэдээллийг газар руу илгээх реле төхөөрөмжөө үзүүлжээ. “Скай Перфект ЖиСАТ” группын Ёнекура Эйичи хэлэхдээ:

"Улс орны батлан хамгаалахын хувьд сансар огторгуй чухал байх болно. Бид энэ салбарт аль хэдийн бизнес хийж эхэлснээ онцлон өөрийн давуу тал, ноу-хау, чадвараа харуулахыг хүсч байна"

гэжээ.