Өмнөд Солонгосын судлаачид нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй ногоон устөрөгчийн технологийг хөгжүүлжээ

Технологи-360

Түлш болгон ашигладаг устөрөгч нь чулуужсан түлш болох байгалийн хийнээс гардаг. Нэг кг устөрөгч гаргахын тулд 10 кг нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг тул энэ нь бүхэлдээ цэвэр түлш биш юм.

Тэгвэл устөрөгчийг нарны гэрэл ашиглан электролиз хийх замаар үүсгэхэд энэ арга нь нүүрстөрөгч ялгаруулдаггүй байна. Хиймэл нарыг чиглүүлэх үед бөмбөлгүүд усанд живсэн электрод руу дээшээ гарч ирдэг энэ арга нь шинэ зүйл биш, электродын зэврэлт зэрэг сул талуудтай. Мөн хамгаалалтын бүрээс түрхэх нь процессыг үр ашиггүй болгодог байна. Харин Солонгосын судлаачид титаны давхар ислийг ашиглан хамгаалалтын шинэ бүрхэвч бүтээжээ. 

КИМ АН СУН | ӨМНӨД СОЛОНГОСЫН СТАНДАРТ, ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН 

"Дэлхийд анх удаа бид хамгаалалтын бүрхүүлээр цахилгаан дамждаг болохыг олж мэдсэн. Бид электродын зэврэлтийг зогсоох өндөр дамжуулалт бүхий оновчтой бүрээсийг бүтээсэн гэж хэлж болно. Энд бид хамгаалалтын бүрээсийг ашигласан электродуудын гадаргуугийн нөхцөл байдал, нөгөө нь ашиглаагүй гэсэн эрс ялгааг харж байна. Хамгаалалтгүй электродын хувьд устөрөгчийн үйлдвэрлэлийн үр ашгийн түвшин нэг цаг ажилласны дараа 20% хүртэл буурсан байна. Тэгвэл энэ үзүүлэлт бүрхэгдсэн электродын хувьд 100 цагийн дараа ч 85% байсан." 

ХОНГ СОН-ВУН | СОЛОНГОСЫН СТАНДАРТ, ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

"Нарны эрчим хүчийг ашиглан устөрөгчийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлснээр бид нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүйгээр ногоон устөрөгчийн технологийг арилжаанд оруулахад ойртож байна. Манай хамгийн сүүлийн судалгааны үр дүн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нүүр хуудас болон нийтлэгдсэн"