Нийгэм

Өнгөрсөн 48 цагийн хугацаанд гаднаас ирсэн болон тусгаарлагдаж байгаа гээд нийт 1,248 хүнд коронавируст халдварын шинжилгээ хийсэн байна. Бүх хариу сөрөг буюу халдваргүй гарчээ. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа долоо хүн байна. Үүнээс нэг хүний биеийн байдал хүнд, байнгын хяналтад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Аравдугаар сарын 7, 8-ны өдөр 1,248 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 10-р сарын 7-нд ирсэн 213 энхийг сахиулагчийн шинжилгээг хийжээ. Дорноговь, Дундговь аймагт тусгаарлагдсан иргэд болон Сөүл, Нурсултан, Франкфуртын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. 

Монголд батлагдсан 315 тохиолдол байгаагаас 98 хувь буюу 308 хүн эдгэрчээ Одоогоор ХӨСҮТ-д долоон хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн хүндэвтэр байна.

Манай улс коронавируст нийт халдварын 98 хувийг бүрэн эмчилжээ

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ