Малчин Д.Лувсандагва: Сүүлийн гурван жил манай хаваржаанаас буга, аргаль салахгүй байгаа

Нийгэм

МАЛЧИН О. ЭРДЭНЭТУЯА: БУГА МАЛЫН ӨНДӨР ХАШААГ ГАНЦХАН ХАРАЙГААД Л ОРЧИХНО

 

Малчин Лувсандагвынх өөрсдийн хэрэгцээндээ зориулж 20 гаруй га талбайд ногоон тэжээл тариалдаг. Ингээд тарьсан ногоон тэжээлээ хаваржааныхаа хашаан дээр хураадаг байна. Одоогоос гурван жилийн өмнө  хаваржааны хашаан дээрээ тарьсан тэжээлээ хураагаад оторт яваад ирэхэд нь ногоон тэжээлийг нь бүгдийг идсэн байжээ. Гэтэл хэргийн эзэд нь эдний хаваржааны баруун уулаар нутагтай буга, аргал байжээ. Энэ цагаас хойш хавар өвс тэжээл муудсан үед тогтмол малын хашаанд нь эдгээр амьтад ирдэг болжээ. Энэ агшинг тэд гар утсандаа буулган авчээ.

Өглөө босоод ирэхэд хашаанд хэдэн буга ирчихсэн, зарим нь бүүр хашаан дээр гарчихсан тэжээлийг нь идээд зогсож байдаг байна. Бүүр хүйтэн өдөр бага шиг буга үхрийн хашаанд хэвтэж байсан тохиолдол ч олон бий гэдгийг тэд ярилаа. Харин аргалийн тухайд тэр бүр хашаанд орж ирдэггүй, гэхдээ гэрийнх гадаа ирдэг. Ингээд тэдэнд ногоон тэжээл, хужир шүү тавьж өгдөг байна.

Малчин Лувсандагва хууль судалжээ. Хуулинд зэрлэг ан амьдтыг гаршуулах, тэжээх нь хууль бус үйлдэл болохын мэдэж авсан байна. Харин энэ амьтдыг энэ нутгийнхаа эзэн гэж үздэг. Тиймээс өвс тэжээлийн дутагдалтай өвөл хаврын хүнд өдрүүдүүдэд давж, урин хавартай золгуулахад нь тусалдаг, бас хайрлаж хамгаалдаг гэж ярьж байлаа.  Энэ бүгдээс үзэхэд Лувсандагвынхыг жинхэнэ байгаль хамгаалагчид гэж хэлэхэд хол зөрөхгүй бизээ.