“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 2023 оны тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “BUYANT-UKHAA AIR SHOW”-г 3 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тус арга хэмжээ нь:
Анх удаа байлдааны МИГ-29 онгоцны үзүүлбэр
-Шүхрийнүзүүлбэр
-Байлдааныонгоцтойтанилцах
-Агаарын эрэн хайх ажиллагаа
-Онгоцоор нисэх боломж
-Нисэх салбарын үйл ажиллагаатай танилцах
-Мэргэжил сурталчлах
-Нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
-Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
-Хүүхдийн тоглоомын хэсэг
-Нисэхийн музей болон UB art gallery үнэгүйүзэх эрх
-Азтай үзэгч олон олон бэлгийн эзэн
-Гадаадын болон дотоодын алдартай DJ нүүд
-Урлагийн тоглолтоос бүрдсэн 2 өдрийн шоу арга хэмжээ болох юм.
Сүүлийн үед сошиал орчинд тус арга хэмжээний үеэр архи, согтууруулах ундаа худалдан борлуулахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл явж байгаад ИНЕГ-ын зүгээс албан ёсны тайлбар өгч байна.
“BUYANT-UKHAA AIR SHOW 2023” арга хэмжээний үеэр иргэдэд ямар ч төрлийн согтууруулах ундаа худалдан борлуулахгүй болохыг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна.