ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.06.14/ Наран ургах, шингэх 04:53-20:52

Зурхай

2023.06.14, ЛХАГВА ГАРАГ | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 |  ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР

Аргын тооллын: 2023.06.14, Лхагва гараг

Наран ургах шингэх: 04.53-20.52

Үс засуулбал: ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ

Шинийн хорин зургаанд газар малтах, хөрөнгө талбиваас сайн.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.