ТОКИО-2020: Ширээний теннис дэх Хятадын ноёрхлыг Японы хос эвдлээ

Спорт

Мөн Японы Олимпын түүхэнд тохиож буй ширээний теннисний төрөл дэх анхны алтан медаль болж тэмдэглэгдлээ.

Олимпын ширээний теннисний төрөл дэх ноёрхлыг Японы Мима, Жун нар эвдэж дэлхийд шинэ дуулиан боллоо. Энэ удаагийн Токиогийн олимп нь Хятадын ширээний теннисний хосын төрлийн хувьд 2004 оноос хойш тасралтгүй алт авч байсан уламжлалыг тасалдуулсан явдал болсон байна.

Эзэн орны тамирчид Германы эсрэг тоглохдоо 7 оноо хадгалж, эргэн хоёр тоглолтоос орж ирэн Хятадын Зу, Ли нарыг финалд 4:3 харьцаагаар буулган авсан байна.