Алтан медаль хүртсэн эмэгтэй харваач халимаг засалтаасаа болж цахим шүүмжлэлд өртжээ

Спорт

Токиогийн олимпын наадмаас хоёр алтан медаль хүртсэн Өмнөд Солонгосын харваач эмэгтэй тамирчин халимаг үснээсээ болж Солонгос эрэгтэйчүүдийн цахим дайралтанд өртжээ. Харин Пүрэв гарагт түүнийг эмэгтэйчүүд нь мессежээр дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Комментоор дайрсан эрэгтэйчүүд нь Ан Саны үс засалтын сонголтондоо түүнийг уучлал гуйж, бүр олимпын медалиасаа татгалзах нь зүйтэй гэж шаарджээ. 

Эдийн засаг, технологийн хөгжлөөрөө дэлхийд дээгүүр 12-т жагсдаг Өмнөд Солонгос Улсад эмэгтэйчүүдийн эрхийн хувьд тааруу үзүүлэлттэй, эрэгтэй давамгайлсан нийгэмтэй гэж үздэг.

20 настай Ан нь эмэгтэйчүүдийн баг, холимог багийн харваанд хоёр алтан медаль хүртсэн. Токиогийн олимпын наадамд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан шигшээд 680 оноогоор топд орж, 1996 оноос хойшхи Олимпын амжилтыг эвдсэн юм.

Өмнөд Солонгосын олон нэр алдартай эмэгтэйчүүд Аныг дэмжиж үсний засалт руу дайрсан комментуудыг буруушаасан. 

"Манай нийгэмд хүйсээр ялгаварлан гадуурхах явдал байсаар байгаа үед та ур чадвараараа олимпын алтан медаль авсан ч, аваагүй ч богино үстэйгийнхээ төлөө доромжлуулж, медалиа хураалгах хүртэл шахалтанд орж байна"

гэж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хуульч Жанг Хүе-ёнг хэлжээ.

"Өмнөд Солонгос харваагаараа өнөө үед дэлхийд хамгийн шилдэг нь, харин бид хүйсээр ялгаварлан гадуурхах үзлээс болж үндэсний нэр хүндээ газарт хүртэл унагааж буй хачин өдөртэй нүүр тулж байна."

Сошиал сүлжээнд Аныг дэмжиж байгаагаа илэрхийлэн эмэгтэйчүүд халимаг үстэй 6 мянга гаруй гэрэл зургаа постолжээ.

Зургаа тавьсан эмэгтэйчүүдийн дунд жүжигчин Коо Хуе-сун болон парламентад даашинз өмслөө гэж шүүүмжлүүлж байсан хамгийн залуу гишүүн Рю-Хо-Жионг хүртэл нэгдсэн байна. 

Мөн Өмнөд Солонгосын Харвааны нийгэмлэгийн вэбсайт дээр түүнийг дэмжсэн 1500 гаруй мессеж иржээ.

Эх сурвалж: CNA