Өсвөрийн гимнастикчин өөрийн шүтээн Симон Байлзыг ялжээ

Спорт

Тэрээр эмэгтэйчүүдийн гимнастикт 2012 хойшхи Хятадын анхны алтан медалийг авчирч байна.

16 настай Гуан Ченчен 8 сарын 3-ны өдөр тэнцвэртэй мод төрөлд анхны Олимпын медалиа хүртсэн.

Залуу гимнастикчин 14.633 оноогоор эхний байранд жагссан бол түүнтэй нэг багийн тамирчин Танг Жизинг 14.233 оноо авч мөнгөн медаль, харин Симон Байлз 14.000 оноогоор хүрэл медаль авч тус тус удаалжээ.

БНХАУ-ын хувьд 2012 оны Лондонгийн олимпын наадмын үеэр Денг Линлин тэнцвэртэй мод төрлөөр алтан медаль авч байсан. 

Гуан

"Маш баяртай байна. Их баярлаж байна. Эх орноо төлөөлөн зогсож байгаагаараа бахархаж байна"

гэжээ.

Түүний шүтээн гимнастикчин нь Симон Байлз гэж намтарт нь дурдагдсан.

Гуан гимнастикийн спортоор 2010 оноос хойш хичээллэсэн. 2018 онд улсынхаа спортын мастер болсон юм.