Эх орондоо медаль авчирсан тамирчдад үнэгүй метрогоор явах эрхээс эхлээд насан туршийн идэх пицца зэрэг янз бүрийн урамшууллууд хөвөрч байна.
Метро: Хонконгийн Эдгар Чёонг эрэгтэйчүүдийн ганцаарчилсан туялзуур жад төрөлд алтан медаль хүртсэн. Түүнд MTR корпораци насан туршид нь үнэгүй галт тэргээр зорчих эрх олгожээ.
Элчийн албан тушаал: Тайландын Панипак Вонгпаттанакит эмэгтэйчүүдийн таеквондо 49 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Түүнийг спорт, аялал жуулчлалын элчээр саяхан томилжээ.
Хязгааргүй нислэгүүд: Филиппиний Хидилин Диаз эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн 55 кг-ын ангилалд алтан медаль хүртсэн. Түүнийг Филиппинийн Агаарын компани болон ЭйрЭйшиэ нь 140 чиглэлд үнэгүй нисэх эрхээр шагнасан байна.
Шинэ орон сууц, байшин, автомашин: Үнэгүй нислэгээс гадна Диазд 281,505 ам.долларын үнэтэй байшин амалжээ. Мөн Фотон Мотор автомашин үйлдвэрлэгчээс 13 суудалтай автомашин өгөхөө амалсан байна.
Кинотеатрын билет: Энэтхэгийн Сайхос Мирабай Чану эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн 49 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Мультиплекс сүлжээ INOX улсынхаа олимпын медальтнуудад насан туршдаа үнэгүй кино үзэх эрх, харин Олимпод оролцоод медальгүй ирсэн тамирчдаа ч гэсэн нэг жилийн туршид кино үзэх эрхээр урамшуулжээ.
Насан туршийнх нь пицца: Чануд мөн Доминогийн Энэтхэг салбараас нь ихэнх хүмүүсийн мөрөөддөг насан туршийнх нь идэх пицца санал болгожээ. Учир нь тэрээр тэмцээний дараа пицца идмээр байгаагаа хуваалцаж Домино хүргүүлсэн тухай постолж байжээ.