"Токио 2020" зуны олимпод Монгол Улсын тамирчин Саид Моллай оролцож мөнгөн медаль хүртэн төрийн далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан. Монгол улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн тэрээр Монголын засгийн газарт гомдолтой байгаагаа UBN.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр
"Намайг орон сууц, их хэмжээний мөнгөөр шагнуулсан гэх маш олон худал мэдээлэл гарсан. Үнэндээ би ямар ч орон сууц аваагүй. Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан. Тэд хүрэл медаль хүртсэн. Харин би Монгол Улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн мөртлөө надад юу ч өгөөгүйд гомдож байна. Монголд ирсний дараа надад маш олон хүн баяр хүргэсэн. Би үүнд баяртай байдаг. Гэхдээ Монголд ирээд 10 хоносон ч Засгийн газар болон МҮОХ-ноос хэн ч ирж уулзаагүй, ямар нэгэн хүлээн авалт, ёслолын арга хэмжээ зохион байгуулаагүйд гомдож байна. Гэхдээ би Монголын ард түмэнд гомдоогүй тэд надад чин сэтгэлээсээ баяр хүргэсэн."