Наоми Осака нь Гаитид учирсан хүчтэй газар хөдлөлтийн хохирогчдын төлөө бүх нээлттэй тэмцээний шагналаа зориулна гэлээ
Дэлхийн чансаагаараа хоёрт бичигддэг, теннисний од Наоми Осака 2021 оны турш зохиогдох бүх нээлттэй тэмцээнээс олсон орлогоо Бямба гарагийн өглөө Гаитид тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн хохирогчдод туслах хандивт зориулна гэдгээ мэдэгджээ.
ӨНгөрөгч Бямба гарагийн өглөө 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 1,297 хүн эндэж, 5700 гаруй хүн бэртэн тус улсын засгийн газраас онц байдал зарлахад хүрсэн байна.
Түүний аавынх нь төрөлх эх оронд учирсан гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн хохирогчдын талаарх санаа зовинолоо твиттерт Осака илэрхийлсэн байна.
Really hurts to see all the devastation that’s going on in Haiti, and I feel like we really can’t catch a break. I’m about to play a tournament this week and I’ll give all the prize money to relief efforts for Haiti. I know our ancestors blood is strong we’ll keep rising ??❤️??
— NaomiOsaka大坂なおみ (@naomiosaka) August 14, 2021
Япон Улсыг төлөөлөн оролцдог 23 настай тамирчин нь Даваа гарагт эхлэх тэмцээнд оролцоно. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн ялагчид 255,220 мянган ам.доллар, удаах байранд 188,945 ам долларын шагналтай юм байна. Хэрэв түрүүлбэл энэ мөнгөө бүгдийг зориулна гэжээ.