МУ-ын Ерөнхий сайд Япон Улсад өөрийн биеэр очиж тамирчдынхаа медаль авах агшинг өөрийн биеэр үзсэн. Тамирчид төдийгүй албаны хүмүүс эх орондоо ирээд 14 хоног тусгаарлагдах журам байсан тул шагнал гардуулах ёслолыг 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байсан гэж Биеийн тамир, спортын газрын дарга хэллээ.
Сайд Моллайн дасгалжуулагчид Алтангадас одон өгөхөөр болсон бол Сайд Моллайд МУГТ цол олгохоор болсон байна. Тэрээр одоогоор Герман Улсад байгаа тул 25-ны өдрийн арга хэмжээнд өөрийн биеэр оролцож чадахгүй юм. Тиймээс түүнд олгох шагнал урамшууллыг ирсэн даруйд нь өгнө гэдгийг хэллээ.